Ерөнхий мэдээлэл: Гуматын бордоо нь органик бордоонд хамаарах бөгөөд түүнд агуулагдах гумины хүчил нь азот агуулсан өндөр молекулт нэгдэл ба функциональ бүлгүүд нь кали, натри, кальци, магнийн катионуудын давс хэлбэрээр оршдог. Иймд хөрсний ион солилцох чадварыг нэмэгдүүлж улмаар хөрсний бүтцийг сайжруулан, ургамлын өсөлт хөгжилтийг идэвхжүүлдэг онцлогтой. Гумины бордоог үр тариа, хүнсний ногоо, тасалгааны ургамлыг бордох, үрийг дэвтээхэд ашиглаж байна.
Хэрэглэх заавар: 0.3%-ийн гуматын бордоог 30 дахин шингэлж, 0.01%-ийн ажлын уусмал буюу бордох уусмалыг бэлтгэнэ.
№ | Тарималын нэр | Бордох уусмалын концентраци, % | Хэрэглэх давтамж, хэмжээ |
1 | Бүх төрлийн ургамал / хөрсийг боловсруулах/ | 0.01% | -Хөрсийг боловсруулахад 0.01%-ийн зарцуулалт 100-400 л/га |
2 | Үр тариа | 40.01% | Үрийг дэвтээхэд 1 л усанд 5-10 мл 14-24 цаг норгоно. |
3 | Төмс, лууван, манжин, байцаа, чинжүү | 0.01%-уусмал 15-20 мл /10 л у |
Төмсний булцуу цэцэглэлтийн үед буюу навч цухуйж эхлэнгүүт 200л/га орцоор 1 удаа услана -Ургац хураалтаас 21 хоногоос багагүй хугацаанд 1 удаа навчийг шүршинэ. 100-400л/га |
4 | Өргөст хэмх, улаан лооль | 0.01% | 1 га-д 300 л уусмал байхаар 14 хоногт 1 удаа бордоно. |
5 | Нарийн хүнсний ногоо /укруп, петрушка, салатны навч, редис, сонгино/ | 0.01% | Цэцэгжилтийн үед 14 хоногийн давтамжтай 200л/га орцоор 2-3 удаа услана. |
6 | Таримал ургамал / Жимс, жимсгэнэ / | 0.01%-уусмал 15-30 мл /10 л ус |
-15 хоногийн давтамжтай 2-3 удаа тарималын цэцэгжилтийн үед 1-1.5 л /1 м2 талбайд ногдохоор бордоно. -Хэрвээ ургамлыг намрын улиралд тариалах тохиолдолд суулгах үед 1 удаа, хэт хүйтрэхээс өмнө 7-14 хоногийн давтамжтай 2 удаа услаж бордоно. |
7 | Тасалгааны ургамал | 0.01%-уусмал 10-15 мл /10 л ус |
-Суулгахын өмнө 14-24 цаг 0,001% уусмалд үрийг дэвтээнэ. 15 хоногийн давтамжтай 2-3 удаа тарималын цэцэгжилтийн үед бордоно. |
Савалгаа:
5л шингэн, агуулга-0.3% (өтгөрүүлсэн уусмал)
Хадгалах хугацаа:
Нарны шууд тусгалаас хол, сэрүүн хуурай газар 2 жил
Давуу тал:
Байгаль орчинд ээлтэй, хүн амьтанд харшилгүй, ургамлын соёололт, үр боловсролт, ургалтыг хурдасгахаас гадна өвчин, стресс даах чадварыг нэмэгдүүлж, хөрсийг сэргээн нөхнө.