Технологийн туршилт

Технологийн туршилт

Бүх төрлийн ашигт малтмалын дээжинд баяжигдах чанарын судалгааг гүйцэтгэж, бутлалт, нунтаглалтын шинж чанарыг тодорхойлсоноор оновчтой технологийн горим, схемийг боловсруулна. Эрдэс боловсруулалтын судалгааны лаборатор нь туршилт судалгааг дээж бэлтгэлээс эхлэн туршилт, судалгааг бодитой найдвартай гүйцэтгэхэд анхаарч ажилладаг. Бид дараах технологийн туршилт судалгааг мэргэшсэн инженерүүд гүйцэтгэж ажиллаж байна.

 

  • Алтны үндсэн ордыг баяжуулах гравитац-уусгалтын туршилт
  • Шороон ордын алтны дээжийг баяжуулах гравитацийн туршилт технологийн туршилт
  • Алтны исэлдсэн хүдрийг овоолгын аргаар уусгах хагас үйлдвэрлэлийн туршилт
  • Алтны сульфидын хүдрийг баяжуулах флотацийн/гравитаци-флотаци хосолсон,баяжмалыг шатааж уусгах г.м./ технологийн туршилт
  • Төмөр, марганц, вольфрам г.м. хар металлын хүдрийг баяжуулах туршилт, хуурай, нойтон соронзон баяжуулалт, гравитаци, флотацийн туршилтууд
  • Зэс, никель, цайр, хартугалга г.м. өнгөт металлын сульфидын хүдрийг баяжуулах флотацийн туршилтууд
  • Ховор, газрын ховор элементийн хүдрийг баяжуулах туршилт
  • Нүүрс, балчулуу, жонш г.м. металл бус ашигт малтмалын баяжигдах чанарын /хүнд орчны хөвөлт-суулт, флотаци/ судалгаа

Холбоотой шинжилгээнүүд: