Захирлын мэндчилгээ

      Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад уул уурхай, эрдэс баялгийн салбарын оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй бөгөөд түүн дотроо шинжилгээ, туршилт судалгаа гүйцэтгэдэг лабораториудын үүрэг маш чухал байдаг билээ.
 

      Манай хамт олон үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлэн Компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани болох зорилго тавин чармайн ажиллаж байна.

 

      Байгуулагдсан цагаасаа хойших 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд нүүрс, зэс, алтны стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой ордын шинжилгээ, Нарийнсухайт, Адуунчулууны ордын нөөцийг JORC стандартаар батлуулахад хайгуулын шинжилгээг ASTM Олон улсын стандартаар гүйцэтгэж, Цагаансуварга, Оюутолгой, Эрдэнэтийн-Овоо, Бороогоулд, Хармагтай, Салхит гэх мэт томоохон орд газруудын шинжилгээ, туршилт, судалгааг чанарын өндөр түвшинд олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэж ирснээрээ бахархаж байдаг билээ.

 

          Арван жил биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж ирсэн Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүчээ болсон бүх Харилцагч Компаниуд, Байгууллага, хувь хүмүүстээ талархаж явдагаа илэрхийлж байна.

Бид - Эрхэм харилцагчиддаа зөв, оновчтой шийдвэр гаргахад нь туслах мэргэшсэн, чавдарлаг туршлага бүхий цогц үйлчилгээг үзүүлэх – НАЙДВАРТАЙ ТҮНШ тань байх болно.

Хамтран ажиллаж байгаад талархаж байна.

Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ХАНДМАА

Монгол Улсын Зөвлөх Инженер, (Ph.D)