УУХҮ салбарын “ЧАНАРЫН МАНЛАЙЛАЛ-2026”-р “Трү Ти Ар Си” ХХК-ийн хамт олон шалгарч, энэхүү нэр хүндэт шагналын АНХДАГЧ нь боллоо.
✨Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “СТАНДАРТ БА ЧАНАР 2026-НЭГДСЭН АЛСЫН ХАРАА, ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ” арга хэмжээг “Монголын Чанарын Менежментийн Холбоо” ТББ, "Монсертф" ХХК-с 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр анх удаа “Чанарын тогтолцоо, стандартын бодит хэрэгжилт, бий болгосон үнэ цэн, хэмжигдэхүйц үр дүн, инноваци хөгжүүлэлт, тасралтгүй сайжруулалт, салбартаа үзүүлсэн манлайлал”-аар нь салбар тус бүрийн “ЧАНАРЫН МАНЛАЙЛАЛ”-ыг шалгарууллаа.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь “Трү Ти Ар Си” ХХК-ийн хамт олны чанарыг эрхэмлэсэн, мэргэжлийн ур чадвар, лабораторийн чанар, найдвартай байдлыг тасралтгүй сайжруулахын төлөө ажиллах хичээл зүтгэлийн илэрхийлэл болж байна.
???Хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!
Чанараар манлайлж, итгэлээр үнэ цэн бүтээнэ.