НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Бид орчин үеийн дэвшилтэт техник технологи, арга аргачлалаар мэргэшсэн, чадварлаг хүний
нөөцөд тулгуурлан бүх төрлийн эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүний туршилт судалгаа, сорилт
шинжилгээ, инновацид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг Монгол Улсын хууль, дүрэм,
журам болон Олон улсын стандартад нийцүүлэн чанартай гүйцэтгэж, хүрээлэн буй орчинд
ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн тэргүүнд эрхэмлэн хэрэгжүүлнэ.
ISO 9001:2015 ЧАНАРЫН БОДЛОГО
Дэлхийн шилдэг, өндөр нарийвчлал бүхий технологи, орчин үеийн арга аргачлалд
тулгуурлан үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангасан туршилт судалгаа,
сорилт шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэж менежментийн
тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.
ISO 14001:2016 БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Манай байгууллага лабораторийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг
нөлөөллийг бууруулж, бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол
хэрэгжүүлэн, Монгол Улсын хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж,
нөөцийн зохистой хэрэглээг дэмжин, байгаль орчны менежментийн тогтолцоог
тасралтгүй сайжруулж, тогтвортой хөгжлийг ханган ажиллана.
ISO 45001:2018 ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
"Эрүүл ажлын орчин, аюулгүй ажиллагаа лабораторийн үйлчилгээ”-г эрхэмлэн
Монгол улсын хууль тогтоомж, сонирхогч талын хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэн
байгууллагын нийт ажилтны манлайлал, идэвхтэй оролцоонд тулгуурлан эрсдэлийг
бууруулж, аюулыг арилган хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийг
тасралтгүй сайжруулж ажиллана.