2024-04-05

ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХИЙГ ШИНЭЭР ОЛГОЛОО

 

Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ын дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/92, А/58 дугаар хамтарсан тушаалаар “Трү Ти Ар Си” ХХК, “Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв” ТББ-д тус тус “Хүнд үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх”-ийг 3 жилийн хугацаатай олголоо.