2024-04-05

Tрү Ти Ар Си ХХК-ийн инженерийн баг хамт олон Хармагтай алт-зэсийн ордын хүдрийг боловсруулах технологийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

 

Занаду Майн компанийн Оюут Улаан, Хармагтай ордын нийт таван хүдрийн биетийн мастер композит дээжинд урьдчилсан ТЭЗҮ-д зориулж, баяжуулалтын технологийн схем боловсруулах туршилт, мөн геотехник point Load (цэгэн даралт), хүдрийн физик механик шинж чанарыг тодорхойлох Бондын бөөрөнцөг тээрмийн индекс тодорхойлох зэрэг туршилтуудыг гүйцэтгэж, тайланг хүлээлгэн өглөө.