Компанийн танилцуулга

        ”Трү Ти Ар Си” ХХК нь анх 2011 онд “Монголын Алт”(МАК) ХХК-ийн дэргэд Технологийн судалгааны төв нэртэйгээр байгуулагдаж МNS ISO/IES 17025:2017 стандартын дагуу 2014, 2016, 2018 онуудад СХЗГ-аар магадлан итгэмжлэгдэж, уул уурхай, барилгын салбарт туршилт судалгаа шинжилгээ, техник технологийн сонголт, үйлдвэрлэлийн туршилт, инженерийн тооцоо, үйлдвэр уурхайн сорьцлолт хяналт зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Мөн 2018 онд Олон улсын ILAC тэмдгийг ашиглах эрх авснаар манай туршилт, судалгаа шинжилгээний үр дүн Дэлхийн 90 оронд хүлээн зөвшөөрөгдөх болсон.

        Бидний үйл ажиллагаа улам өргөжиж, шинэ техник, технологи ашиглан, инженер техникч, эрдэмтдийн чадвар улам туршлагажсан, олон харилцагч түншүүдтэй болсон тул бие даасан “Трү Ти Ар Си” ХХК-ийг 2020 оны 8 сарын 25 нд байгуулсан болно. Тус төвд Монгол улсын зөвлөх инженер 2, Доктор 2, Магистр 9, Мэргэшсэн инженер 8, АНУ, ОХУ, Хятад, Канад, Украйн болон Монгол улсын их дээд сургуульд сурч боловсорсон мэргэжилтэнүүд ажиллаж байна.

      Манай компани “Баяжуулалтын оператор”, “Нүүрс химийн шинжилгээний лаборант” мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулах эрхтэй.

Бид Үндэсний болон Олон улсын стандартын дагуу үнэт, өнгөт, хар металл, металл бус түүхий эд, нүүрс, шатдаг занар, барилгын материал, геотехникийн чиглэлээр лабораторийн шинжилгээ, технологийн туршилт судалгааны цогц үйлчилгээ үзүүлдэг.

Үндсэн үйл ажиллагаа

  •  Нүүрсний иж бүрэн шинжилгээ
  •  Эрдэс, түүхий эдийн аналитик химийн шинжилгээ
  •  Барилгын материалын туршилт, судалгаа
  •  Геотехникийн туршилт, шинжилгээ
  •  Эрдэс боловсруулалтын туршилт, судалгаа
  •  Баяжуулах үйлдвэрийн:
  •  Технологийн схем боловсруулах
  •  Тоног төхөөрөмжийн сонголт
  •  Технологийн процессын загварчлал
  •  Зөвлөх үйлчилгээ
  •  Сургалт
  •  Лаборатори байгуулах

Манай давуу тал

 

Итгэмжлэгдсэн лабораториуд

 

Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд

 

Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин

 

Монгол улсын хэмжээнд мэргэжлийн сургалт зохион байгуулах эрх

Чанарын талаар баримтлах бодлого

Дэлхийн шилдэг дэвшилтэт технологи, арга аргачлалаар хэрэглэгчийн шаардлагад нийцсэн технологийн туршилт, судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэж, менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.

Бидний түүх

2011

“Трү Ти Ар Си” ХХК нь анх 2011 онд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн дэргэд Технологийн Судалгааны Төв нэртэйгээр байгуулагдаж, МNS ISO/IES 17025:2017 стандартын дагуу 2014, 2016, 2018 онуудад СХЗГ-аар магадлан итгэмжлэгдсэн. Уул уурхай, барилгын салбарт туршилт судалгаа шинжилгээ, техник технологийн сонголт, үйлдвэрлэлийн туршилт, инженерийн тооцоо, үйлдвэр уурхайн сорьцлолт хяналт зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн билээ.

2018

Олон улсын ILAC тэмдгийг эзэмших эрх авснаар манай туршилт, судалгаа шинжилгээний үр дүн нь Дэлхийн 90 оронд хүлээн зөвшөөрөгдөх болж, энэ хугацаанд мэргэжлийн ур чадвар бүхий туршлагажсан хамт олон бүрдэж, шинэ техник, технологи нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн олон харилцагч, түншүүдтэй болсон.

2020

2020 оны 8 сарын 25 нд бие даасан “Трү Ти Ар Си” ХХК-ийг байгуулсан болно. Манай компанид МУ-ын Зөвлөх инженер 2, Доктор 2, Магистр 9, Мэргэшсэн инженер 3, АНУ, ОХУ, Хятад, Канад, Украйн болон Монгол Улсын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн мэргэжилтэнгүүд ажилладаг.