May 14, 2025

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь Хүнсний хувьсгал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атарын 4"-р аяныг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор"ТРУ ТИ АР СИ"ХХК-ий эко гуматын бордоо нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.Гэрээний хүрээнд тариаланчдад тус бордоог төлбөрийн таатай нөхцөлөөр нийлүүлэх, төлбөрийг ургацаар төлөх нөхцөл бүрдэж байна.