Mongolia Mining 2025 - Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн онцлох үйл явдалаар Ахмад уурхайчин, МУ-ын зөвлөх инженер Д.Даваасамбууд уул уурхайн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн хөдөлмөрийг үнэлж Уул уурхайн "Хүндэт одон" гардуулсан үйл явдал боллоо.
Түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг УУМХЗ-ийн Ерөнхийлөгч Др. Проф, Уул уурхайн ШУ-ны Академич, Гавъяат уурхайчин Д. Цогбаатар болон МУ-ын зөвлөх инженер Эрдэс баялгийн салбарын Ахмадын нэгдсэн хорооны тэргүүн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д. Амгалан нар хүндэтгэлтэйгээр гардууллаа.